БАЛИ АРЛЫН 8ШӨНӨ 9ӨДӨР

Өдөр 1 : Улаанбаатар – Шэнжинь
Аялагчид шөнийн 23:05 цагт УБ хотоос хөөрөөд үүрийн 03:05 цагт Шэнжинь хотод бууна.

Өдөр 2 Шэнжинь хотын аялал
Шэнжинь хотод ирээд хил гааль нэвтэрсэний дараа аялалын хөтөчтэйгээ уулзан буудалдаа ирэн өрөөгөө хүлээн авч байрлах ба замын ядаргаагаа тайлан амарна.

Зочид буудал:***** эсвэл адил зэрэглэлтэй буудал

/Өглөөний цай/

Өдөр 3 : Шэнжинь-Гуанжоу-Бали арал
Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд орчин үеийн хөгжил технологийн төв болсон Шэнжинь хоттой танилцах аялалаа эхлүүлнэ. Дэлхийн хамгийн том электроникийн худалдааны бүсүүдийн төв болох Хуацянбэйгээр аялаж, гар утас, компьютерийн хэрэгсэл ухаалаг төхөөрөмж, дрон, камер, төрөл бүрйин электрон бүтээгдэхүүнтэй танилцан худалдан авалт хийх боломжтой. Үүний дараа товлосон цагтаа уулзан оройн хоол идээд бид аяллын автобустайгаа Гуанжоу хотын онгоцны буудалруу хөдлөх болно /ойролцоогоор 1,5цаг/ 02:35 цагт Гуанжоу хотоос хөөрч өглөөний 07:35цагт Балид газардана.

/Өглөөний цай, оройн хоол /

 

Өдөр 4 : Бали арлын аялал
Өглөө Бали арлын Нгура Рай олон улсын нисэх онгоцны буудалд газардаж, хил гаалийн шалгалтаа дуусган нислэгийн ядаргаагаа тайлах нэг цагийн SPA үйлчилгээнд орж, Балигийн уламжлалт тайвшруулах массажийг мэдэрнэ. Өдрийн хоолны дараа цагаан шохойн чулуун хадан дундуур гаргасан Пандавагийн үзэсгэлэнт уулын замаар аялж, далайн эрэгт хүрнэ. Далайн эрэг дээр зураг авах, алхах, амрах чөлөөт цагтай. Орой нь зочид буудалдаа ирэн өрөөгөө хүлээн авч амрана.


Зочид буудал: Бали арлын *****Hotel

/Өглөөний цай, өдрийн хоол /

Өдөр 5 : Бали арал Аюун голын аялал
Өглөөний цайны дараа бид Балигийн үзэсгэлэнт байгаль, түүх соёлтой танилцах аялалаа эхлүүлнэ. Балигийн байгалийн үзэсгэлэнт бүс болох Аюун голын орчимд очиж хийлдэг завины аялал хийж, халуун орны өтгөн ногоон байгаль, уул усны гайхамшигыг мэдэрнэ. Үүний дараа Балигийн түүх соёлын өвийг илтгэсэн эртний Хааны ордноор зочилж , өвөрмөц архитектур болон нутгийн соёлтой танилцана. Дараа нь шаталсан хэлбэртэй, байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт уул толгодоор аялаж гайхамшигт байгалийн үзэмжийг тольдон дурсгалын зураг авхуулах боломжтой.

/Өглөөний цай, өдрийн хоол/

Зочид буудал: Бали арлын *****Hotel

 

Өдөр 6: Нуса-Пенида арал
Энэ өдөр бид өглөөний цайгаа уугаад хамгийн үзэсгэлэнт арлуудын нэг Пенида аралруу явах болно. Та өдрийн турш Пенида арлын үзэсгэлэнт байгаль, өндөр хад асга, номин цэнхэр далайн гайхамшигт төрхийг тольдон тааваараа амарч мартагдашгүй дурсамж
бүтээгээрэй


Зочид буудал: Бали арлын *****Hotel

/Өглөөний цай, өдрийн хоол-доширак/

Өдөр 7 : Бали-Гуанжоу
Энэ өдөр бид өглөөний цайны дараа бүтэн өдрийн чөлөөт хөтөлбөртэй. Далайн эрэг дээр амрах, худалдааны төвөөр зочлох, кафе ресторан орох зэрэг бүтэн өдрийг чөлөөтэй өнгөрүүлээрэй. Орой нь товлосон цагтаа уулзан онгоцны буудалруу хөдөлнө. 00:40цагт
хөөрөөд 5:55цагт Гуанжоу хотын нисэх онгоцны буудалд буугаад буудалдаа очиж байрлана.


Зочид буудал: Гуанжоу хотын ****Hotel

Өдөр 8 : Гуанжоу -Шэнжин
Өдрийг чөлөөтэй өнгөрүүлээд 22:00 цагт буудлаа хүлээлгэж өгөөд, Гуанжоугаас Шэнжин нисэх онгоцны буудал явна. Бид Шэнжин хотын онгоцны нисэх онгоцны буудал ороод шөнийн нислэгээр Улаанбаатар хотын зүг хөдлөх болно.

/Өглөөний цай/

Өдөр 9 : Шэнжин - Улаанбаатар 
Шэнжинь хотоос үүрийн 04:05 хөөрч 08:05минутанд Улаанбаатар хотод газардаснаар бидний аялал өндөрлөнө.

 

Аяллын хуваарь : Лхагва гараг бүр


Аяллын үнэд багтсан зүйлс:

  • УБ-Шэнжинь-УБ, Гуанжоу-Бали- Гуанжоу 2 талын нислэгийн тийз
  •  Аяллын турш байрлах буудал
  •  Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээний зардал
  •  Хөтөлбөрт заагдсан хоол
  •  Аяллын даатгал
  •  Аяллын хөтөч


Аяллын үнэд багтаагүй зүйлс :

  •  Хөтөлбөрт заагдаагүй хоол
  •  Хувийн хэрэглээний зардал
  •  Чөлөөт өдрийн унаатээврийн зардал