ДАТОН АЯЛАЛ
/Аялалын хугацаа: 6 өдөр, 5 шөнийн аялал/
Аялал эхлэх өдөр: Долоо хоног бүрийн Пүрэв гараг
1 ӨДӨР УЛААНБААТАР - ЗАМЫН-ҮҮД- ХӨХ ХОТ
16:00 Улаанбаатар хотын галт тэрэгний Улаанбаатар өртөөний билет бичлэгийн кассны 2 давхарт цуглана. Аялагчид аялалтай холбоотой мэдээлэл авснаар Галт тэргэнд сууж байрлалаа эзэлнэ.
16:30 Замын Үүд чиглэлийн галт тэргэнд суугаад галт тэрэг хөдөлнө. Галт тэргэнд хононо. /замын хүнсээ өөрсдөө бэлдэж явна/
Хөх хотод хүрэлцэн ирсний дараа Датиан, Чан Ан Чин Цу, Шанхуа зочид буудлуудын аль нэгэнд байрлана.
Оройн хоолны дараа буудалдаа амарч, аялагчид хүсвэл үнэгүй шинжилгээ өгөх боломжтой.
2 ӨДӨР ХӨХ ХОТ
Өглөөний цайгаа уусны дараа хөтөлбөрийн дагуу шинжилгээ өгнө.
Үүний дараа Хөх хотын Шинжлэх ухааны музей болон aquarium-ийг үзэж сонирхоно.
Өдрийн хөтөлбөрийн дараа хотын гэрэлт гудамжаар зочилж, оройн цагаар чөлөөт цагаа өнгөрүүлнэ.
Өдрийн аяллын төгсгөлд оройн хоолоо идэн буудалдаа амарна.
3 ӨДӨР ХӨХ ХОТ- МИНИ АВАТАР
Өглөөний цайны дараа шинжилгээний хариугаа авна.
Үүний дараа ойролцоогоор 70 км-ийн зайд байрлах Мини Аватар аяллын чиглэлд хөдөлнө.
Мини Аватар аяллын үеэр шилэн гүүр, амьтны хүрээлэн, усан парк зэрэг сонирхолтой газруудаар зочилно.
Мөн аялагчдын хүсэл сонирхолд нийцүүлэн нэмэлтээр Солонгон гүүр үзэх боломжтой.
Түүнчлэн Zipline-д нэмэлт төлбөрөөр хамрагдах боломжтой бөгөөд үнэ нь 50–100 юань байна.
Өдрийн аяллын дараа оройн хоолоо идэж, буудалдаа амарна.
4 ӨДӨР МИНИ АВАТАР- ДАТУН
Өглөөний цайгаа уусны дараа 200 км орчим зам туулан Датун хотын зүг хөдөлнө.
Датун хотод хүрэлцэн ирсний дараа Fangte Wild Adventure тоглоомын парк-аар зочилж, бүтэн өдрийн аялал, зугаа цэнгэлийг үргэлжлүүлнэ.
Мөн Датун хотын хуучин хотын хэрэм, түүхэн барилга байгууламжуудыг үзэж сонирхоно.
Оройн цагаар хотын гэрэлт гудамжаар зочилж, өдрийн аяллаа үргэлжлүүлнэ.
Өдрийн хөтөлбөрийн дараа буффет оройн хоол идэж, буудалдаа амарна.
5 ӨДӨР ДАТУН- ЖИНИНЬ - ЭРЭЭН
Өглөөний цайгаа уусны дараа 400 км орчим зам туулан Эрээн хотын зүг буцна.
Замдаа Жинин хотод түр саатаж, Ябло арьсан эдлэлийн дэлгүүрээр зочилно.
Үүний дараа аяллаа үргэлжлүүлэн Эрээн хотыг зорьж, хүрэлцэн ирсний дараа оройн хоолоо идэн буудалдаа амарна.
6 ӨДӨР ЭРЭЭН-ЗАМЫН-ҮҮД – УЛААНБААТАР
Өглөөний цайгаа уусны дараа буцах аяллаа эхлүүлнэ.
Эрээн хотоос хилээр гарч, Монгол Улсын хилээр нэвтрэн Улаанбаатар хотын зүг аяллаа үргэлжлүүлнэ.
Ийнхүү Датун, Мини Аватар, Хөх хот болон Эрээн хотыг хамарсан 6 өдрийн аяллын хөтөлбөр өндөрлөнө.
Аялалын үнэд багтсан зүйлс:
- Жининь хотод 1 хоног, Датон хотод 1 хоног, Мини аватар 1 хоног, Эрээн хотод 1 хоног байрлах төлбөр
- Монгол, Хятад хэлтэй орон нутгийн Өвөрмонгол хөтөчийн төлбөр,
- Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээны төлбөр,
- Аялалын унааны төлбөр,
- Аялалын хөтөлбөрт заагдсан хоолны төлбөр /өглөө, орой/
- Аялалын иж бүрэн даатгал /20000US/
Аялалын үнэд багтаагүй зүйлс:
- Аялалын хөтөлбөрт заагдаагүй хоолны төлбөр
- Аялалын үнэд багтаагүй зүйлс
- Аялагчийн хувийн хэрэглээний зардал