ЖИНИНЬ – ОРДОС – ХӨХ ХОТЫН АЯЛАЛ

5 шөнө / 6 өдөр · Жининь – Ордос – Хөх хот

1 ӨДӨР: ЗАМЫН ҮҮД – ЭРЭЭН – ЖИНИНЬ

Эрээн хотод тосон авч  аяллын автобусаар Жининь хотын зүг хөдөлнө.

Жининь хотод хүрэлцэн ирж, Өвөр Монголын байгаль, хотын өнгө төрхтэй танилцан, Хүслийн суврага орж дурсгалын зураг авхуулна. Хотын орчинтой танилцаж, чөлөөт цагаа өнгөрүүлсний дараа  Өвөр Монголын хамгийн том 5 одтой “WATERWORLD” УСАН АМРАЛТЫН ЦОГЦОЛБОР-т байрлана. Та энэхүү Water World 5*усан амралтын цогцолборт 33 төрлийн эмчилгээний халуун рашаан, саун /хуурай, чулуун/, бассейн, жакузи, цайны ёслолын өргөө, шатрын өрөө, кинотеатр /хүүхдийн, хосын, нийтийн/, бүх төрлийн массаж/төлбөртэй/ гадна хүүхдэд зориулсан усан тоглоомын төв /төлбөргүй/ зэргээр үйлчлүүлж алжаалаа тайлж, орой нь амралтын зааланд амарна.
Тус усан цогцолбор нь дотроо буудалтай бөгөөд аялагчид хүсвэл нэг том ортой өрөөг 198 юань авах боломжтой. /Улирлын байдлаас шалтгаалж үнэд өөрчлөлт орох боломжтой/ 

  • Өглөөний цай

  • Оройн хоол

  • Жининь хотод зочид буудалд байрлана.

2 ӨДӨР: ЖИНИНЬ – ОРДОС /ЧӨЛӨӨТ ӨДӨР/

Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа Ордос хотын зүг хөдөлнө. Ордос хотод хүрэлцэн ирж, зочид буудалдаа байрлан амарна.

Энэ өдөр аялагчид өөрсдийн хүссэнээр чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой. Ордос хотын худалдааны төв, дэлгүүрүүдээр үйлчлүүлж, орон нутгийн хоол, хүнсний онцлог бүтээгдэхүүнтэй танилцан, хотын орчинтой бие даан танилцана.

  • Өглөөний цай

  • Оройн хоол

  • Ордос хотод зочид буудалд байрлана.

3 ӨДӨР: ОРДОС ХОТЫН АЯЛАЛ /ХӨТӨЛБӨРТ ӨДӨР/

Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа Ордос хотын түүх, соёл, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцах аялал эхэлнэ.

Монголын түүх, өв соёлын үнэт дурсгал болсон Чингис хааны онгон цогцолбор-оор зочилно. Тус цогцолборын музей, түүхэн үзмэр, тахилгын зан үйлтэй танилцаж, Монголын эзэнт гүрний түүх, Чингис хааны үйл хэрэгтэй холбоотой мэдээлэл авна.

Үүний дараа Ордос хотын орчин үеийн өнгө төрхийг илтгэх Канбаши шинэ хот-той танилцана. Чингис хааны талбай, хотын өвөрмөц архитектур, уран баримал бүхий талбайгаар зочилж, дурсгалын зураг авхуулна.

Мөн Ордос хотын музей-гээр зочилж, Өвөр Монголын түүх, соёл, археологийн олдвор, үндэсний өв уламжлалтай танилцана. Оройн цагаар Улаанмөрөн нуурын орчимд зугаалан, хотын гэрэлт шөнийн үзэмжийг сонирхоно.

  • Өглөөний цай

  • Оройн хоол

  • Ордос хотод зочид буудалд байрлана.

4 ӨДӨР: ОРДОС – ХӨХ ХОТ /ХӨТӨЛБӨРТ ӨДӨР/

Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа Хөх хотын зүг хөдөлнө. Хөх хотод хүрэлцэн ирсний дараа 90км зайтай Мини аватар цогцолбор /extreme аялал/ амралтын төвд ирж Шилэн гүүр, амьтны хүрээлэн үзэж, Усан паркад тоглож өдрийг зугаатай өнгөрүүлнэ. хотын түүх, соёл, онцлох үзвэрүүдтэй танилцана.

Орой нь Хөх хотын алдарт Хөх хотын монгол үндэсний хоол, соёлын гудамж-аар зочилж, орон нутгийн онцлог хоол, худалдаа үйлчилгээтэй танилцан өдрийг өндөрлөнө.

  • Өглөөний цай

  • Оройн хоол

  • Хөх хотод зочид буудалд байрлана.

5 ӨДӨР: ХӨХ ХОТ /ЧӨЛӨӨТ ӨДӨР/

Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа аялагчид өөрсдийн хүссэнээр чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой.

Эхлээд Өвөр Монголын музей-гээр зочилж, Монгол үндэстний түүх, нүүдэлчин ахуй, байгалийн түүх, соёлын үнэт үзмэрүүдтэй танилцана.

Хөх хотын томоохон худалдааны төв, их дэлгүүр, бэлэг дурсгалын дэлгүүрүүдээр үйлчлүүлж, өөрийн хэрэгцээт бараа бүтээгдэхүүн болон нутгийн онцлог бэлэг дурсгалын зүйлс худалдан авна.

Мөн хүссэн аялагчид хотын төвөөр бие даан зугаалж, кафе, ресторануудаар үйлчлүүлэн, аяллын дурсамжаа баяжуулах боломжтой.

  • Өглөөний цай

  • Оройн хоол

  • Хөх хотод зочид буудалд байрлана.

6 ӨДӨР: ХӨХ ХОТ – ЭРЭЭН 

Зочид буудалдаа өглөөний цайгаа ууж, өрөөгөө хүлээлгэн өгсний дараа Эрээн хотын зүг хөдөлнө.

Эрээн хотод хүрэлцэн ирсний дараа хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг хийж  Ийнхүү Жининь, Ордос, Хөх хотын түүх, соёл, орчин үеийн хотын өнгө төрхтэй танилцсан дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.

- Өглөөний цай

АЯЛЛЫН ҮНЭ:

Том хүн 780,000

АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС:

  • Жининь хотод 1 шөнө, Ордос хотод 2 шөнө, Хөх хотод 2 шөнө зочид буудалд байрлах төлбөр.

  • Монгол, Хятад хэлтэй орон нутгийн Өвөр Монгол хөтөчийн үйлчилгээ.

  • Аяллын хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний төлбөр.

  • Аяллын турш ашиглах унаа, тээврийн зардал.

  • Аяллын хөтөлбөрт заагдсан өдөр бүрийн өглөөний цай, оройн хоол.

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗАРДАЛ:

  • Аяллын хөтөлбөрт заагдаагүй өдрийн хоол.

  • Хөтөлбөрт тусгагдаагүй нэмэлт үзвэр, үйлчилгээний төлбөр.

  • Аялагчийн хувийн хэрэглээний зардал.

  • Нэмэлт худалдан авалт болон бусад хувийн зардал.