ЖИНИНЬ – МИНИ АВАТАР – ХӨХ ХОТ АЯЛАЛ (ШИНЖИЛГЭЭТЭЙ)
/Аялалын хугацаа: 6 өдөр, 5 шөнийн аялал/
Аялал эхлэх өдрүүд: Долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв, Ням гарагт байнга гарна.
Чиглэл: Улаанбаатар → Замын-Үүд → Эрээн → Жининь → Мини Аватар → Хөх хот → Эрээн → Улаанбаатар
ӨДӨР 1: УЛААНБААТАР- ЗАМЫН-ҮҮД
- Улаанбаатар хотын галт тэрэгний Улаанбаатар өртөөний билет бичлэгийн кассны 2 давхарт цуглана. Аялагчид аялалтай холбоотой мэдээлэл авснаар Галт тэргэнд сууж байрлалаа эзэлнэ.
- Замын Үүд чиглэлийн галт тэргэнд суугаад галт тэрэг хөдөлнө. Галт тэргэнд хононо. /замын хүнсээ өөрсдөө бэлдэж явна/
ӨДӨР 2: ЗАМЫН-ҮҮД- ЭРЭЭН- ЖИНИНЬ
- Эрээн хотоос Жинин хотын чиглэлд автобусаар хөдөлнө (4–5 цаг туулна). Жинин хотод хүрэлцэн ирж, 5 одтой, 33 төрлийн рашаан бүхий усан амралтын цогцолборт тухлан амарна.
Зочид буудал: Усан цогцолборын амралтын заал
Хоол: Өдрийн хоол өөрсдөө (~40¥), Оройн хоол буффет (үнэгүй дарс, коктейльтой)
ӨДӨР 3: ЖИНИНЬ- МИНИ АВАТАР
- Өглөөний цайны дараа Жинин хотын "Хүслийн суварга" үзэж сонирхоод "Мини Аватар" цогцолбор руу хөдөлнө. Цогцолбор төвд шилэн гүүр, амьтны хүрээлэн, усан паркад тоглоно. Мөн аялагчид өөрсдийн төлбөрөөр Солонгон гүүр, гулсуур, Zip line суух боломжтой (50–100 юань). 5 сарын 10-наас эхлэн орой бүр галын наадам сонирхоно.
Зочид буудал: Мини Аватар цогцолборт байрлах буудал
Хоол: Өглөө, Орой (Өдрийн хоол өөрсдөө)
ӨДӨР: 4: МИНИ АВАТАР- ХӨХ ХОТ
- Ордос / Мини Аватараас Хөх хотыг зорино (40–60 минут туулна). Өглөө цай уулгүйгээр эмнэлэгт шинжилгээ өгнө. Шинжилгээ өгч дууссаны дараа Шинжлэх ухааны музей, Далайн аквариум (Aquarium) үзэж, шопинг хийнэ. Орой нь Гэрэлт гудамжаар зочилж, хүсвэл Алсыг харагч дээр сууна (50 юань орчим өөрсдөө).
Зочид буудал: Datian, Chang an chizuo, эсвэл Shanhua Hotel
Хоол: Орой (Шинжилгээтэй тул өглөөний цай уухгүй, өдрийн хоол өөрсдөө)
ӨДӨР 5: ХӨХ ХОТ- ЭРЭЭН
- Өглөөний цайгаа уусны дараа шинжилгээний хариугаа хүлээн авна. Дараа нь Хөх хотоос Эрээн хотын чиглэлд хөдөлж, орой нь Эрээн хотод байрлан амарна.
Зочид буудал: Эрээн хотын зочид буудал
Хоол: Өглөө, Орой
ӨДӨР 6: ЭРЭЭН- ЗАМЫН-ҮҮД
- Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгч, хилээр гарч буцсанаар аялал өндөрлөнө.
Хоол: Өглөө
АЯЛЛЫН САНАМЖ:
- 4 дэх өдрийн өглөө шинжилгээ өгөх тул юм идэж, ууж болохгүйг анхаарна уу.
- Солонгон гүүр, гулсуур, Zip line, Алсыг харагч зэрэг зарим тоглоом, үйлчилгээний төлбөрийг аялагч өөрөө хариуцна.
АЯЛАЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС:
- Автобус галт тэрэгний тасалбар
- Зочилд буудлын стандарт өрөө
- Хөтөлбөрт тусгагдсан хоол, цай
- Хөтөлбөрт тусгагдсан үзвэр
- Хятад дахь аяллын даатгал
- Аялалын хөтөч, орчуулагч
АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС:
- Хувийн хэрэглээний зардал
- Нэмэлт үзвэр үйлчилгээний зардал
- Хөтөлбөрт тусгагдаагүй хоол