ХАЙНАН САНЯА АЯЛАЛ

/Аялалын хугацаа: 8 өдөр, 7 шөнийн аялал/

ӨДӨР 1: УЛААНБААТАР- САНЯА- ЧӨЛӨӨТ ӨДӨР

Аялагчид орой 22:10-с Номхон далай дээр байрлах Газрын диваажин хэмээн алдаршсан Хайнань арлын Саняа хот руу 5 цагийн шууд нислэгээр нисэн хүрнэ. Энэ өглөө тааваараа амарч, далайн эргээр зугаалах, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой. 

Зочид буудал: Narada Resort Hotel Sanaya Pleasant Bay

Хоол: Өглөө

ӨДӨР 2: САНЯА- УСАН ОНГОЦНЫ АЯЛАЛ

Өглөөний цайны дараа Хайнань арлын алдарт сувдны дэлгүүрээр орно.Үдээс хойш задгай далайн аялалд гарна, задгай далайн аялалд та хүсвэл нэмэлт төлбөртэйгөөр усны хөгжилтэй тоглоомуудаар тоглож болно. 

 

Хоол: Өглөө, Орой

ӨДӨР 3: САНЯА- БИНГЛАН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

Өглөөний цайны дараагаар зочид буудлаас хөтчийн товолсон цагт цуглан 5А зэрэглэлийн Хайнаны уугуул иргэдийн аж амьдралыг харуулах Бинглан тосгонд очиж хөтөлбөрт багтсан ойн адал явдал, шилэн гүүрээр явах, зиплайнаар гулгах, go карт машин, бартаат замын 4 дугуйтаар явах, шувууны хүрээлэнгээр зочлох, эртний мөнгөн эдлэлийн музей болон дэлгүүрээр явах, галын наадам шоу үзүүлбэр үзэх зэргийг багтаасан гайхамшигт нэг өдрийг өнгөрүүлнэ.

Хоол: Өглөө, Орой

ӨДӨР: 4: ЧӨЛӨӨТ ӨДӨР

Энэ өдөр  чөлөөт өдөр тул аялагчид тааваараа амарч, далайн эргээр зугаалах, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх, эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг өөрсдийн тав тухад тааруулах хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.

Хоол: Өглөө

ӨДӨР 5: АТЛАНТИС УСАН ПАРК- РОМАНСЕ ПАРК

Өглөөний цайны дараа бид Атлантис усан парк руу явна. Энэ бол Хайнань арлын хамгийн том, хамгийн сэтгэл хөдөлгөм усан парк бөгөөд олон төрлийн тоглоом, гайхалтай үзүүлбэрүүд таныг хүлээж байна.8 давхар өндөртэй усан гулгуур- Асар өндөр эгц босоо усан гулгуураар уруудаж, хурд мэдрэх сэтгэл хөдөлгөм мөчийг бэлэглэнэ. Эргүүлэгт усан гулгуур хийлдэг завьтай мушгирсан урт гулсуураар уруудаж эрч хүчтэй долгион дунд сэлэх боломжтой.

Romance park оройн хоолны дараа бид Саняагийн алдартай аялал жуулчлалын соёлын паркаар зочилно. Sanya Romance Show тоглолт үзэж уран сайхны, түүхэн, соёлын агуулагтай бүжиг, цирк, гэрлийн шоу зэргийг хослуулан гайхамшигт тоглолтыг үзнэ.

                                                                                                                                                                                       Хоол: Өглөө, Орой

ӨДӨР 6: ЧӨЛӨӨТ ӨДӨР

Энэ өдөр чөлөөт өдөр тул аялагчид тааваараа амарч, далайн эргээр зугаалах, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх, эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг өөрсдийн тав тухад тааруулах хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.

Хоол: Өглөө

ӨДӨР 7: САНЯА- УЛААНБААТАР

12 цагаас буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд JOY CITY томоохон худалдааны төвөөр орсны дараа Саняа арлын хамгийн өндөр цэг рүү cable car-аар явж шөнийн Саняа хотыг бүрэн тольдох, Саняа хотын түүхийг харуулах ойн хотхоноор зугаална.Тухайн өдрийн шөнө онгоцны буудалдаа ирж Улаанбаатар хот руу ниссэнээр бидний аялал өндөрлөнө.

Хоол: Өглөө, Орой

 

АЯЛАЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС:

  • Улаанбаатар- САНЯА-Улаанбаатар шууд нислэгийн тийз
  • Зочид буудлын стандарт өрөө
  • Хөтөлбөрт тусгагдсан хоол, цай
  • Хөтөлбөрт тусгагдсан үзвэр
  • Хятад дахь аяллын даатгал
  • Аялалын хөтөч, орчуулагч

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС:

  • Хувийн хэрэглээний зардал
  • Нэмэлт үзвэр үйлчилгээний зардал
  • Хөтөлбөрт тусгагдаагүй хоол