БЭЙДАХЭ АЯЛАЛ
/Аялалын хугацаа: 6 өдөр, 5 шөнийн аялал/
Аялал эхлэх өдөр: Долоо хоног бүрийн Баасан гариг
Чиглэл: Улаанбаатар → Эрээн → Жининь → Бэйдахэ → Жанжакоу → Эрээн → Улаанбаатар
ӨДӨР 1: УЛААНБААТАР- ЭРЭЭН- ЖИНИНЬ
- Аялагчдыг Эрээн хотод тосон авч, аяллын хөтөлбөрөө эхлүүлнэ. Өдрийн хоолыг аялагчид өөрсдөө хариуцна.
- Үүний дараа ойролцоогоор 350 км зам туулан Жининь хотыг зорин хөдөлнө.
- Жининь хотод хүрэлцэн ирсний дараа Water World халуун рашаан, усан амралтын цогцолборт амарч, аялагчид чөлөөт цагаа өнгөрүүлнэ.
- Оройн хоолыг буффет хэлбэрээр зооглоно. Оройн хоолны дараа нийтийн амралтын зааланд амарна.
- Мөн хүсвэл нэмэлт төлбөрөөр өрөөнд амрах боломжтой бөгөөд өрөөний үнэ 198 юань байна.
Хоол: Өдрийн хоол – өөрсдөө / Оройн хоол – буффет
Буудал: Water World амралтын цогцолбор
ӨДӨР 2: ЖИНИНЬ- БЭЙДАХЭ
- Өглөөний цайгаа уусны дараа Жининь хотоос Бэйдахэ хотын чиглэлд хөдөлнө.
- Нийт 600 км орчим зам туулан далайн эргийн алдарт амралтын хот болох Бэйдахэд хүрэлцэн очно.
- Бэйдахэд ирсний дараа далайн эргийн ойролцоох зочид буудалд байрлана.
- Оройн хоолоо зооглосны дараа буудалдаа амарч, аяллын дараагийн өдрийн хөтөлбөртөө бэлтгэнэ.
Хоол: Өглөөний цай / Оройн хоол
Буудал: Далайн эргийн хажуу дахь зочид буудал
ӨДӨР 3: БЭЙДАХЭ- ЗАГАСАН АРАЛ
- Өглөөний цайны дараа Бэйдахэ орчмын аяллаа үргэлжлүүлж, Загасан арал буюу Юудо усан паркаар зочилно.
- Өдрийн хөтөлбөрийн хүрээнд далайн орчин, байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэж сонирхон, усан онгоцоор аялж далайн аяллын мэдрэмжийг авах боломжтой.
- Өдрийн аяллын дараа оройн хоолоо зооглон, буудалдаа амарч тухлана.
Хоол: Өглөөний цай / Оройн хоол
Буудал: Далайн эргийн хажуу дахь зочид буудал
ӨДӨР: 4: БЭЙДАХЭ- ЖАНЖАКОУ
- Өглөөний цайгаа уусны дараа Сувдны дэлгүүрээр зочилно.
- Үүний дараа Бэйдахэ хотоос Жанжакоу хотын чиглэлд хөдөлж, ойролцоогоор 450 км зам туулна.
- Жанжакоу хотод хүрэлцэн ирсний дараа усан амралтын цогцолборт чөлөөт цагаа өнгөрүүлж, аяллын ядаргаагаа тайлан амарна.
- Оройн хоолны дараа буудалдаа амарна.
Хоол: Өглөөний цай / Оройн хоол
Буудал: Далайн эргийн хажуу дахь зочид буудал
ӨДӨР 5: ЖАНЖАКОУ- ЭРЭЭН
- Өглөөний цайгаа уусны дараа Жанжакоу хотоос Эрээн хотын чиглэлд хөдөлнө.
- Ойролцоогоор 450 км зам туулан Эрээн хотыг зорьж, буцах аяллаа үргэлжлүүлнэ.
- Эрээн хотод хүрэлцэн ирсний дараа оройн хоолоо зооглож, аяллын дараах амралтаа авч буудалдаа амарна.
Хоол: Өглөөний цай / Оройн хоол
Буудал: Эрээн хот
ӨДӨР 6: ЭРЭЭН- ЗАМЫН-ҮҮД
- Өглөөний цайгаа уусны дараа аялагчид чөлөөт цагаа өнгөрүүлнэ.
- Үүний дараа аяллын буцах хэсгийг эхлүүлж, 13:00 цагт Замын-Үүдээр хил гарна.
- Ингэснээр далайн эргийн үзэсгэлэнт Бэйдахэ хот, Загасан арал, Жанжакоу болон Жининь хотуудаар аяласан 6 өдрийн аяллын хөтөлбөр өндөрлөнө.
Хоол: Өглөө
АЯЛАЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС:
- Зочид буудлын стандарт өрөө
- Хөтөлбөрт тусгагдсан хоол, цай
- Хөтөлбөрт тусгагдсан үзвэр
- Хятад дахь аяллын даатгал
- Аялалын хөтөч, орчуулагч
АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС:
- Хувийн хэрэглээний зардал
- Нэмэлт үзвэр үйлчилгээний зардал
- Хөтөлбөрт тусгагдаагүй хоол