БЭЭЖИН ХОТЫН АЯЛАЛ
/Аялалын хугацаа: 7 өдөр, 6 шөнийн аялал/
Аялал эхлэх өдөр: Долоо хоног бүрийн Ням гараг
1 ӨДӨР УЛААНБААТАР - ЗАМЫН-ҮҮД
УБ-Замын-Үүд галт тэрэгээр зорчино.
2 ӨДӨР ЗАМЫН-ҮҮД - ЭРЭЭН- ЖИНИНЬ
● Замын-Үүд-Эрээн чиглэлийн автобусанд сууж хил гаалиар нэвтэрнэ
● Эрээн хотод ирж аялагчид өөрсдөө иднэ. /40 юань – буфет хоол/
● Эрээн хотоос Жинин хотруу аялалын автобусаар явна. Жинин хот нь 4-5 цаг явна.
● Жинин хот дахь 5 одтой 33 төрлийн рашаан бүхий усан амралтын цогцолборт амарна.
- Оройн хоол буфет хоол. Хүссэн хоолоо сонгож, амттан, улаан дарс, пиво, олон төрлийн коктейл зэргээр үнэгүй үйлчлүүлнэ.
- Оройн хоолны дараа чөлөөт цаг тул 33 төрлийн эмчилгээний халуун рашаан, саун, бассейн, зэргээр үйлчлүүлэн орой нь амралтын зааланд амарна.
- Тус усан цогцолбор нь дотроо буудалтай бөгөөд 1 өргөн ортой өрөөнд 198 юань төлөн амрах боломжтой.
3 ӨДӨР ЖИНИНЬ –БЭЭЖИН
- Өглөөний цай
- Жинин хотын хамгийн өндөр цэгт байрлах Хүслийн суварга үзэн Бээжин хотын зүг хөдөлнө.
- Автобус түр зогсож өдрийн хоол аялагчид өөрсдөө иднэ.
- Цагаан Хэрэм, Шувууны Үүр цогцолборыг үзэж сонирхоно
- Оройн хоол
- Буудалдаа амарна.
4 ӨДӨР БЭЭЖИН UNIVERSAL STUDIO АЯЛАЛ
- Өглөөний цай
- Universal Studio паркд бүтэн өдрийг өнгөрүүлнэ.
- Өдрийн хоолыг аялагчид өөрсдөө иднэ.
- 18:00 цагт хөтөлбөрт багтсан оройн хоолоо идэн буудалдаа амарна.
5 ӨДӨР БЭЭЖИН- ЖАНЖКОУ
- Өглөөний цай уусны дараа өрөөгөө хүлээлгэн өгнө.
Далайн акуарум, Амьтны хүрээлэн үзнэ. - Дараа нь Жанжкоу хотын зүг явна.
- Жанжкоу хотын 24 цагийн усан паркд чөлөөт цагийг өнгөрүүлнэ.
- 19:00-20:30 цагийн хооронд амралтын газраа байрлаж оройн хоол иднэ.
6 ӨДӨР ЖАНЖКОУ - ЭРЭЭН
- Өглөөний цайгаа ууж буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө
- Эрээн хотын зүг хөдөлнө.
- Эрээн хотод ирэн зочид буудалдаа байрлаж оройн хоолоо идэн амарна.
7 ӨДӨР ЭРЭЭН – ЗАМЫН-ҮҮД
- Өглөөний цайгаа ууна
- Зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
- Хил гарах автобусанд сууж Замын-Үүдэд ирнэ.
- 18:05 цагт Замын-Үүд-УБ чиглэлийн галт тэргэнд сууна.
8 ӨДӨР УЛААНБААТАР
- Өглөө 9:20-д Улаанбаатар хотод ирснээр аялал өндөрлөнө.
Аялалын үнэд багтсан зүйлс
- Жининь хотод 1 хоног, Бээжин хотод 3 хоног, Эрээн хотод 1 хоног байрлах төлбөр
- Монгол, Хятад хэлтэй орон нутгийн Өвөрмонгол хөтөчийн төлбөр,
- Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээны төлбөр,
- Аялалын унааны төлбөр,
- Аялалын хөтөлбөрт заагдсан хоолны төлбөр /өглөө, орой/
- Аялалын иж бүрэн даатгал /20000US/
Аялалын үнэд багтаагүй зардал:
- Аялалын хөтөлбөрт заагдаагүй хоолны төлбөр
- Аялалын үнэд багтаагүй зүйлс
- Аялагчийн хувийн хэрэглээний зардал