ХАЙНАН САНЯА АЯЛАЛ
/Аялалын хугацаа: 8 өдөр, 7 шөнийн аялал/
Өдөр 1. Улаанбаатар – Саняа
Энэ өдөр Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудал дээр Мягмар гарагийн шөнө 11:00 цагт цуглараад Улаанбаатар хотоос Лхагва гарагийн өглөө үүрээр 02:00 цагт HO-1528 дугаартай БНХАУ-ын JUNEYAO авиа компанийн онгоцоор Хайнан арал руу ниснэ.
Хайнан арлын Саняа хотод өглөө 07:15 – д газардана. Бид бүхэн Зочид буудалдаа очин өглөөний цайгаа ууна.
Дараа нь буудлын өрөөгөө хүлээн авч аяллын ерөнхий хөтөлбөртэй танилцан хөтчөөс зөвлөгөө авна. Энэ өдөр та бүхэн буудалдаа амарна.
Хоол: Өглөө
Өдөр 2. Саняа хотын аялал
Энэ өдөр өглөөний цайгаа уусны дараа тогтсон цагтаа цуглараад, Саняа хотын алдартай Сувдны дэлгүүр орно.
Дараа нь Тансаг зэрэглэлийн усан онгоцоор 3 цаг орчим аялна. Саняа хотын далайн эрэг болон усан боомтуудаар аялах бөгөөд, Та Хайнаны үзэсгэлэнт далайд гайхалтай зургаа татуулан дурсамж бүтээгээрэй.
Энэ өдөр та бүхэнд өдрийн хоол бүргэр өгөх бөгөөд, дараа нь далай дээрх сонирхолтой хөтөлбөрт хамрагдах болно.
Хоол: Өглөө, Бургер, Орой
Өдөр 3. Саняа хотын аялал
Энэ өдөр өглөөний цайгаа уусны дараа Саняа хотын аялалдаа гарна.
Бид Хайнан арлын загасны тосны музейгээр зочилж Омега-3 худалдан авах боломжтой.
Дараа нь Саняа хотын уугуул иргэдийн үндэсний тосгоноор зочилж уламжлалт өв соёлтой танилцана. Үргэлжлүүлэн Яанода Халуун орны үзэсгэлэнт ширэнгэн ойн хүрээлэн нь 2008 онд байгалийн тогтоц дээр тулгуурлан байгуулагдсан бөгөөд хүрээлэнд бид халуун орны ширэнгэн ой, гайхамшигт хавцлуудаас урсах рашаан, хүрхрээ, халуун орны төрөл бүрийн жимс, уламжлалт анагаах ухаан, зэрэг олон төрлийн зүйлсийг үзэж сонирхох боломжтой. энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь 2012 оноос эхлэн Хятадын 5А зэрэглэлийн үзэсгэлэнт бүс болсон юм.
Дараа нь ШИЛЭН ГҮҮР - ээр явж гайхалтай адерналин ялгаруулсан мэдрэмжийг аваарай.
Хоол: Өглөө, Өдөр, Орой
Өдөр 4. Саняа хотын чөлөөт аялал
Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид өөрсдийн сонирхлоор өнгөрүүлнэ.
Чөлөөт өдөр аяллын унаа болон хөтөч үйлчлэхгүй.
Зочид буудалдаа бүхий л үйлчилгээг авч амрах боломжтой. Зочид буудлын усан бассейн, бар, ресторанаар үйлчлүүлж амарч болно.
Хоол: Өглөө
Өдөр 5. Саняа хотын аялал
Өглөөний цайгаа уусны дараа аялалдаа гарна. Эхний очих газар нь Саняа хотын алдартай торгон утсаар хийсэн ор хөнжлийн даавууны дэлгүүр орно.
Үүний дараа Atlantis Water World усан паркийг зорино.
Atlantis Water World нь гэр бүл, найзуудтайгаа бүтэн өдрийг хөгжилтэй өнгөрүүлэхэд тохиромжтой усан цэнгээнт газар бөгөөд төрөл бүрийн усан гулгуур, бассейн болон усан тоглоомын хэсгүүдтэй.
Хоол: Өглөө, Орой
Өдөр 6. Саняа хотын чөлөөт аялал
Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид өөрсдийн сонирхлоор өнгөрүүлнэ.
Чөлөөт өдөр аяллын унаа болон хөтөч үйлчлэхгүй.
Зочид буудалдаа бүхий л үйлчилгээг авч амрах боломжтой. Зочид буудлын усан бассейн, бар, ресторанаар үйлчлүүлж амарч болно.
Хоол: Өглөө
Өдөр 7. Саняа хотын аялал
Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд бид бүхэн аялалдаа гарна.
Эхний үзвэр бол Сарнай цэцэгсийн хүрээлэнгээр зочилно. Энд та бүхэн Сарнай цэцгээр хийсэн гоо сайхны бүтээгдэхүүн болон чихэр жимс худалдан авах боломжтой.
Үүний дараагаар Саняа хотоос хотоос HO–1527 дугаартай БНХАУ-ын JUNEYAO авиа компанийн онгоцоор 19:50 цагаас хөөрч Улаанбаатар хотын “ Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Лхагва гарагийн өглөө үүрээр 01:00 цагт бууснаар аялал өндөрлөнө.
Хоол: Өглөө, ---, Оройн хоол / Онгоц /
Нэмэлт мэдээлэл
- PHOENIX RESORT зочид буудалд байрлах тохиолдолд аяллын үнэ дээр хүн тус бүр 200,000 төгрөг нэмэгдэнэ.
- SHENGYI HOLIDAY зочид буудалд далай харсан цонхтой өрөө захиалах тохиолдолд аяллын үнэ дээр хүн тус бүр 200,000 төгрөг нэмэгдэнэ.
- Зочид буудлын өрөөнд ганцаараа байрлах тохиолдолд аяллын үнэ дээр 700,000 төгрөг нэмэгдэнэ.
Аяллын зардалд багтсан:
- УБ – САНЯА - УБ ирж очих нислэгийн тийз
- Хөтөлбөрт заагдсан зочид буудалд 6 шөнө 5* болон 4* одтой сонголтоор
- Буудалд 1өрөөнд 2 том хүн орох
- Хөтөлбөрт заасан үзвэр үйлчилгээ, хоол, уух зүйлс
- Орон нутгийн хөтөч болон монгол хэлтэй орчуулагч
- Автобусны үйлчилгээ
- Гадаадад зорчигчдын гэнэтийн ослын даатгал
Аяллын зардалд багтаагүй:
- Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.
- Чөлөөт өдрүүдэд хоол, унаа хөтчийн үйлчилгээ ороогүй
- Гадуур Ресторан дахь бүх уух зүйлс
- Нутгийн хөтөч, жолоочид гар цайлгах мөнгө
Бусад:
- Нислэгийн цаг тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаан өөрчлөгдөх боломжтой.
- Буудлын ачааллаас хамааран буудлын өрөөг өөрчлөх болон ижил зэрэглэлийн буудалтай солих болно. Групп аяллын аялагчид сондгой эмэгтэй, эрэгтэй хүн гарсан тохиолдолд нэмэлт ор эсвэл нэг хүний өрөөний нэмэлт төлбөр төлнө. Буудлын өрөө хүлээлгэн өгөх цаг өдрийн 12 цагт. Нислэгийн цаг орой таарсан тохиолдолд аялагч ачаагаа доод давхарт үлдээн, чөлөөт аялалдаа гарах боломжтой.
- Энэхүү аяллын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд аялал эхлэх үеийн унаа болон нислэгийн хуваарь, очих газрын нөхцөл байдал, валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан хөтөлбөр болон аяллын цагт өөрчлөлт гарч болно. Аялал гарахаас өмнө батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.