ЧҮНЧИН ХОТЫН АЯЛАЛ
/Аялалын хугацаа: 7 өдөр, 6 шөнийн аялал/
Өдөр 1: Замын-Үүд-Эрээн-Хөх хот-Чүнчин
• Аялал замын үүдээс эхлэлтэй тул аялагчид өглөө Замын үүдийн автобус Вокзал дээр бэлэн байх
• Замын-Үүд-Эрээн чиглэлийн авто тээврийн автобусанд сууж хил гаалиар нэвтэрнэ. /Хил гаалиар нэвтрэхэд ачаалалтай үед биднээс шалтгаалахгүй төлөвлөсөн цагаас удах магадлалтайг анхаарна уу/
• Эрээн хотод ирж “Сувд” хоолны газарт өдрийн хоол иднэ. /Өдрийн хоол хөтөлбөрт багтсан/
• Эрээн хотоос аялалын автобусандаа суун Хөх хотын чиглэлд аялалдаа гарна.
• Хөх хотдоо ирэн Чүнчин хотруу 02:30мин ниснэ.
• Чүнчин хотдоо буудалдаа байрлан амарна.
• /Буудал нь хотын төвийн бүх дэлгүүртэй ойр буудалд байрлана/
Өдөр 2: Чүнчин
•Буфет өглөөний цай уусны дараа буудлаас 600м зайтай Чүнчиний алдарт хотын дундуур метрогоор аялан энэхүү гайхалтай хотын Хотхон дээрх хотын үзэмжийг үзнэ. /Энэхүү хотхон доторх метрогоор аялахаар Дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид зорин ирдэг газар юм. /Метроны төлбөр багтсан/
• Өдрийн хоол өөрсдөө иднэ.
• Хятад улсдаа 3т орохоор том амьтны хүрээлэн үзэж сонирхоно. Энэхүү амьтны хүрээлэн нь 240 гаруй төрлийн амьтадтай /Төлбөр багтсан/
• Оройн хоол өөрсдөө иднэ.
• Буудалдаа байрлан амарна.
Өдөр 3: Чүнчин хот- Далайн Аквариум-Усан Онгоцны аялал
• Буфет өглөөний цай ууна
• Чүнчин хотын хамгийн том “Далайн Аквариум” Музей үзэж сонирхоно.
• Өдрийн хоол өөрсдөө иднэ.
• Чүнчин хотын алдарт Хуняадуны оройн үзэмжийг үзэх бөгөөд Усан Онгоцоор аялалдаа гарна.
/Энэхүү гэрэлт гудамжны үзвэрийг үзэх гэж жуулчид маш ихээр зорин ирдэг/
• Оройн хоол хөтөлбөрт багтсан.
• Буудалдаа байрлан амарна.
Өдөр 4: Чүнчин хот-Чөлөөт Өдөр
• Өглөөний цайны дараа Чөлөөт өдөр учираас та бүхэн буудалдаа байрлан амарч гадуур гарч орох боломжтой
• Өдрийн хоол өөрсдөө иднэ
• Чүнчин хотын Outlet Mall-р дэлгүүр хэсч шоппинг хийнэ.
• Мөн хөтчөөсөө асуун нэмэлтээр үзэх сонирхолтой үзвэрүүдээ заалгаад үзэх боломжтой.
• Оройн хоол өөрсдөө иднэ.
Өдөр 5: Чөлөөт өдөр
- Өглөөний цай
- Энэхүү өдөр бүхэл өдөржин чөлөөт тул хөтөчөөсөө лавлаад Чунчин хотын brand дэлгүүр outlets зэргийг асуугаад хаяг аваад чөлөөт шоппинг хийж болно. Мөн өөр үзвэр үйлчилгээний хаяг асуугаад явж болно.
- Өдөр, Оройн хоол өөрсдөө
Өдөр 6 : Чүнчин-Хөх хот
• Өглөө эртлэн босч 06:20-д Хөх хотруу ниснэ.
• Хөх хотдоо ирэн чөлөөт өдөртэй тул буудалдаа байрлан Хөх хотоор зугаалах боломжтой. Мөн Хөх хотын том Outlet Mall-р дэлгүүр хэсэх болмжтой.
• Өдрийн хоол өөрсдөө иднэ
• Оройн хоол өөрсдөө иднэ.
• Буудалдаа байрлан амарна. /Хотын төвийн буудалд байрлана/
Өдөр 7 : Хөх хот-Эрээн-Замын-Үүд
• Өглөөний цайны дараа
• Хөх хотоос Эрээн хотруу аялалын автобусандаа суун Эрээн хотод ирж Эрээн хотоос Хил гарах автобусанд сууж Замын-Үүдэд ирнэ. Хил гааль ачаалалтай үед Эрээн-Замын-Үүдийн хилийн тээврийн автобус төлөвлөсөн цагаас эрт хөдлөх тохиолдол гардаг болохыг анхаарна уу.
• Хил гаалиар гарч Замын-Үүдэд ирснээр аялал маань дуусна.
АЯЛАЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС:
• Ирж буцах тээвэр болон нислэгийн зардал
• Зочид буудал
• 2 улсын аялалын даатгал
• Хятад Монгол хэлтэй хөтөч
• Хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээ
• Хөтөлбөрт багтсан хоол
АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС:
- Хувийн хэрэглээний зардал
- Нэмэлт үзвэр үйлчилгээний зардал
- Хөтөлбөрт тусгагдаагүй хоол