Вьетнам улсын Дананг хотын аялал

7 ШӨНӨ 8 ӨДӨР

ӨДӨР 1: УЛААНБААТАР -ДАНАНГ

Тухайн өдрийн нислэгийн цагийг аяллын компаниас урьдчилж аялагчидад мэдээллэсэн байна. Нислэг ойролцоогоор 5 цаг 30 минут үргэлжилнэ. Нислэг эхлэхээс 3 цагийн өмнө Хөшигтийн Хөндийн нисэх онгоцны буудал дээр цуглана. Аяллын мандат болон аяллын заавар зөвлөгөө авсны дараа бүртгэлээ хийлгэнэ. Хүлээлгийн танхимдаа ороод нислэгийн цаг дөхөөд онгоцондоо сууснаар бидний аялал эхэлнэ. Онгоцноос буугаад хил гааль нэвтэрсний дараа хөтөч тосч авах ба буудал руугаа явах замдаа оройн хоолоо идээд буудалдаа орж амарна.

ӨДӨР 2: BANA HILLS- Golden bridge

Өглөөний цайгаа уугаад аяллын автобусандаа сууж Ba Na Hills-ийг зорьж, алдарт Golden Bridge рүү Cable Car- р гарна, уулын үзэсгэлэнт орчин болон зугаа цэнгэлийн хэсгүүдээр аялангаа зураг даруулах боломжтой. Өдрийн хоолонд орсны дараа алжаал тайлах 90 минутын массаж хийлгэнэ. Буудал руу явах замдаа оройн хоолоо идээд очиж амарна.

ӨДӨР 3:VINWONDERS усан парк

Өглөөний цайгаа уугаад аяллын автобусандаа сууж дотороо маш олон тоглоомуудтай Винвондэр (Vinwonder) парк руу явна. Энд бид олон сонирхолтой тоглоомуудаар тоглож өдрийг хөгжилтэй өдрийг өнгөрүүлнэ. Усан парк дээр тоглож байх хоорондоо хөтчийн хэлсэн цагийн дагуу өдрийн хоолонд орно, Орой буудал руу явах замдаа Вьетнам маягийн шэйр оройн хоол иднэ.

ӨДӨР 4: ХОТЫН АЯЛАЛ, COCONUT FOREST, HOI AN TOWN

Өглөөний цайгаа уугаад аяллын автобусандаа сууж Дананг хотын гол үзмэрүүдээр City Tour хийнэ. Дараа нь Кам Тхан кокосын ойд очиж, дугуй хэлбэрийн сагсан завинд сууж ой дундуурх голоор аялал хийнэ. Өдрийн хоолны дараа Hoi An Ancient Town-д очиж, эртний хотын гудамж, худалдааны хэсэг, дэнлүүний чимэглэл зэрэг орон нутгийн эртний түүх соёлтой танилцана. Хөтөлбөрийн төгсгөлд оройн хоолоо идээд буудалдаа очиж амарна.

ӨДӨР 5,6,7 : Чөлөөт өдөр

Энэ өдөр та өөрийн хүслээр өдрийг өнгөрүүлнэ. Далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл дэлгүүр хэсэх зэргээр бүтэн өдрийг өнгөрүүлэх боломжтой. Мөн чөлөөт өдрүүдэд өдөр, оройн хоол багтаагүй тул аялагчид өөрсдийн зардлаар хоолоо даана.

ӨДӨР 8: ДАНАНГ - УЛААНБААТАР

Өглөөний цайгаа уугаад 12:00 цагт буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Хөтчийн урьдчилж хэлсэн цагийн дагуу буудлын нэг давхарт цуглаад аяллын автобусандаа сууж онгоцны буудал руу хөдөлнө.

 

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • Хөтөлбөрт тусгагдсан үзвэр үйлчилгээний тасалбар
  • Аяллын унаа, хөтөч
  • Улаанбаатар–Нячанг-Улаанбаатар нислэгийн тийз
  • Зочид буудлын стандарт өрөө(4,5 одтой)
  • Зочид буудлын өглөөний цай
  • Хөтөлбөртэй өдрүүдийн өдөр, оройн хоол
  • Даатгал Аяллын туршид хэрэглэгдэх дататай сим карт

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • Шоппинг, хувийн хэрэглэлээ
  • Нэмэлт төлбөртэй үзвэр үйлчилгээний тасалбар
  • Хөтөч, орчуулагч (tip/гар цайлгах мөнгө)
  • Чөлөөт өдрүүдийн өдөр, оройн хоол
  • Өрөөнд ганцаараа орох бол нэмэлт төлбөр төлөгдөнө