Вьетнам улсын Фукуок арлын аялал
7 ШӨНӨ 8 ӨДӨР
ӨДӨР 1: УЛААНБААТАР - ФУКУОК
Нислэг эхлэхээс 3 цагийн өмнө онгоцны буудал дээр ирсэн байна. Чингис хаан олон улсын нисэх буудлаас шууд нисээд Фукуок аралд бууна. Хөтчийн хамт зочил буудал руу явах замдаа өдрийн хоолоо иднэ. Буудалдаа очоод бүртгэлээ хийлгээд өрөөгөө хүлээж аваад амарна.
 
Вьетнам улсын Фукуок арал:
Вьетнамын хамгийн том арал бөгөөд Тайландын булан дахь Вьетнамын Кэйрэн мужид байрладаг 31,000 гаруй га газар, далайг хамарсан тусгай хамгаалалттай газар юм. Энэ арал нь үзэсгэлэнт далайн эрэг, тансаг зэрэглэлийн болон тав тухтай амралт, байгалийн үзэсгэлэнт газруудаар алдартай бөгөөд аялал жуулчлалын төв болсон газар юм. Мөн 1000 гаруй төрлийн ургамал, 200 гаруй төрлийн шувуу, 58 зүйлийн амьтад зэрэг олон төрлийн ургамал, амьтны өлгий нутаг юм.
 
ӨДӨР 2: Винвондэр (Vinwonder)
Өглөөний цайгаа уугаад энэ өдөр гадна болон дотороо төрөл бүрийн тоглоомуудтай Винвондэр (Vinwonder) парк руу явах бөгөөд өдрийг хөгжилтэй өнгөрүүлнэ. Энд бид 50га талбайд байрлах 100 гаруй тоглоом, үзвэр үйлчилгээ, усан парк, аквариум зэрэг олон сонирхолтой зүйлсийг нэг дор үзнэ. Орой болтол өдрийг хөгжилтэй өнгөрүүлсний дара оройн хоолоо идээд буудалдаа ирж амарна.
 
Винвондэр (Vinwonder) парк:
Фукуок арал дээр байрлах сэдэвчилсэн бүх насныханд зориулсан олон төрлийн үзвэр үйлчилгээ, тоглоом, усан парк, амьтны хүрээлэн гэх мэт олон төрлөөр хөгжилдөх боломжтой газар юм.
 
ӨДӨР 3: САФАРИ ЗОО ПАРК
Өглөөний цайгаа уугаад Вьетнам улсын анхны болон цорын ганц амьтны хүрээлэнг үзнэ. Энэхүү паркд хирс, анааш, тахь, тоть гэх мэт олон төрлийн амьтад байдаг ба зарим амьтдыг та бүхэн өөрийн гараар хооллох боломжтой нь үнэхээр сонирхолтой байх болно. Өдрийн хоолны дараа Фукуок арлын алдарт сувдны үйлдвэр, торгоны үйлдвэр, болон амтат Sim Wine-ий үйлдвэр орж дарсны амталгаа хийж, Орон нутгийн сувинерын дэлгүүрээс худалдан авалт хийх боломжтой. Оройн хоолонд ороод буудал руугаа буцна.
 
Сафари зоо парк:
Фукуок арал дээр байрлах 200-н нэр төрлийн 4000 гаруй амьтан үзэх боломжтой хамгийн том амьтны хүрээлэн юм. Энэ парк нь зэрлэг амьтадыг өсгөх, үржүүлэх, хамгаалах, хүмүүст таниулах хүрээлэн юм.
 
ӨДӨР 4: ФУКУОК 3 АРЛЫН АЯЛАЛ
Өглөөний цайны дараа Фукуокын алдарт 3 арлын аялалдаа гарна. Усанонгоцны боомтод хүрээд хурдны завинд суугаад Хон Дуа аралд очно. Энд бидхамгийн том далайн спорт, зугаа цэнгэлийн төвөөр зочилно. Мөн авраххантааз өмсөөд хөлгүй далайд хөвөх боломжтой Энэхүү арлууд нь усан спорт сонирхогчдын заавал очих газар юм. Энэ өдөр таөөрийн зардлаар далай эрэг дээр шүхрээр нисэх, банана завинд суух, флайборд зэргийг турших боломжтой.
 
ӨДӨР 5,6,7: ЧӨЛӨӨТ ӨДӨР
Энэ өдөр та өөрийн хүслээр өдрийг өнгөрүүлнэ. Далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл дэлгүүр хэсэх зэргээр бүтэн өдрийг өнгөрүүлэх боломжтой.
 
ӨДӨР 8: ФУКУОК - УЛААНБААТАР
Өглөөний цайгаа уугаад 12:00 цагт буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Хөтчийн урьдчилж хэлсэн цагийн дагуу буудлын нэг давхарт цуглаад аяллын автобусандаа сууж онгоцны буудал руу хөдөлнө.
 
Аяллын үнэд багтсан зүйлс:
 
  • Улаанбаатар - Фукуок - Улаанбаатар 2 талын шууд нислэгийн тийз
  • Хөтөлбөрт заагдсан 4 болн 5 одтой зочид буудал /нэг өрөөнд 12с дээш насны 2 хүн/
  • Онгоцны буудлаас тосож, үдэх үйлчилгээ
  • Хөтөлбөрт заагдсан өдрүүдэд өглөө, өдөр, оройн хоол
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ
  • Дата сим карт
  • Вьетнам үндэсний малгай
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгал

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • Хувийн хэрэглээний зардлууд
  • Нэмэлт үзвэр үйлчилгээний зардал
  • Чөлөөт өдрийн хоолны зардал, хөтөч
  • Нутгийн хөтөч, жолоочид гар цайлгах мөнгө